UniStar- Audit LLC
Санхүүгийн салбарт 8-23 жил ажилласан Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Монгол улсын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин, мэргэшсэн төсөвчин, бизнесийн удирдлагын магистр зэрэг мэргэшсэн, мэргэжлийн ёс зүйтэй ажилтнуудаас бүрдсэн баг мэргэжлийн чанартай үйлчилгээг үзүүлж байна.
Бид танд дараах үйлчилгээний багцуудыг санал болгож байна.
1. Аудитын үйлчилгээ
- Санхүүгийн тайлангийн аудит
- Тусгай зориулалтын аудит
- Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгийн аудит
- Тооцоолол, төсөл, төсөв төлөвлөгөөний аудит
- Мэдээллийн технологийн аудит
- Зам, барилга дэд бүтцийн аудит
- Баримтын шалгалт
- Шүүх магадлагаа
- Гүйцэтгэлийн аудит
- Дотоод аудит
- Санхүүгийн тайлангийн баталгаажуулалт
2. Зөвлөх үйлчилгээ
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын зөвлөгөө
- Удирдлагын болон зардлын бүртгэлийн зөвлөгөө
- Дотоод хяналтын болон мэдээллийн урсгалын зөвлөгөө
- Татвар, нийгмийн даатгалын зөвлөгөө
- Санхүүгийн шинжилгээ, эрсдлийн удирдлагын зөвлөгөө
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж өгөх, боловсруулах аргачлалын зөвлөгөө
- Төсөл, төсөв, бизнес төлөвлөгөөний зөвлөгөө
3. Хөрөнгийн үнэлгээ
- Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
- Хөдлөх хөрөнгийн үнэлгээ
- Бизнесийн үнэлгээ
4. Бизнесийн эрх зүйн үйлчилгээ
- Аж ахуйн нэгж байгууллагыг үүсгэн байгуулах, өмчийн болон бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан компани нийлэх, нэгдэх, хуваагдах, тусгаарлах, өөрчлөх, худалдах, худалдан авах, татан буугдах үеийн хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ
- Аж ахуйн нэгж байгууллагыг үүсгэн байгуулахад баримт бичиг, гэрээ, дүрэм боловсруулахад туслах үйлчилгээ
- Монгол улсын Үндэсний Татварын Ерөнхий Газрын Татварын Бүртгэлийн Алба, Гадаад Худалдаа Хөрөнгө Оруулалтын агентлаг, татварын байгууллагад бүртгүүлэх үйлчилгээ
5. Санхүүгийн тайлан гаргах үйлчилгээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн Нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн болон татварын тайлан гаргах, тушаах, татварын шалгалтаар хамгаалах иж бүрэн үйлчилгээ юм. Үүнд:
- Анхан шатны баримт боловсруулах, Нягтлан бодох бүртгэл хөтлөх
- Сар / НӨАТ / , улирал, жилийн санхүү, татварын тайлан гаргах
- Цалин бодох, нийгмийн даатгалын тайлан гаргах, НД-ынбайгууллагад тушаах
- Санхүү, татварын тайланг санхүү, татварын байгууллагад тушаах
- Санхүүгийн баримтыг үдэж, архивлах
- Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах
- Татвар, нийгмийн даатгалын хяналт шалгалтаар хамгаалах
Түүнчлэн санхүүгийн зөвлөгөөг хүссэн тухай бүрд үнэ төлбөргүй өгнө.
Өөрийн санхүүг нэг ажилтанд бус мэргэжлийн байгууллагад даатгаснаар та дараах давуу талуудыг өөртөө бий болгоно.
- Нэг ажилтны мэдлэг чадвар, туршлага, хувийн зан чанараас хамаарахгүй мэргэшсэн багийн тасралтгүй цогц үйлчилгээ
- Нийгмийн даатгал, бичиг хэрэг, харилцаа холбоо, ажилтны нийгмийн асуудал гэх мэт зардалыг хэмнэнэ.
- Гэрээгээр баталгаажсан ажлын чанар, гүйцэтгэлийн эцсийн хариуцлага
- Багаар ажиллах тул асуудалд олон талаас нь нягт нямбай хандана.
- Аудитор, мэргэшсэн нягтлан бодогчид, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, зөвлөх, санхүүгийн менежер, мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчдээс бүрдсэн багийн мэргэшсэн үйлчилгээг нэг ажилтан хөлсөлснөөс хямдаар авах боломжтой.
Бид танай байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажлыг хийхдээ та бүхний тавьсан үнийн саналд тулгуурлан харилцан тохирох боломжтой. Манай мэргэшсэн мэргэжилтнүүдийн чанартай, баталгаатай үйлчилгээг бичиг цаас, холбоо харилцаа, НДШ, нийгмийн бусад зардал гаргахгүйгээр нэг ажилтны цалингийн зардлаар авах боломж танд байна.
Энэ үйлчилгээ нь аж ахуйн нэгж, байгууллагын зардалд хэмнэлттэй бас чанартай тул эзэн та сэтгэл хангалуун үлдэх болно.
Бидний үйлчилгээ таны бизнес, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн байдлыг танд болон таны харилцагчдад үнэн зөв, шударгаар илэрхийлэхэд туслахаас гадна таны бизнесийн эрсдлийг бууруулж нэр хүндийн баталгааг хангах ба бид хэзээд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, таны бизнесийн нууцыг чанд хадгална.
Манай хаяг:
Юнистар-Аудит ХХК
Чингэлтэй дүүрэг 4-р хороо 20/5 байр 01 тоот, / Хүнсний 1-р дэлгүүрийн хойно / Улаанбаатар хот, Монгол улс
Тел/факс: 976-11-328735, 99198825, 96655079, 99685259, 99168961, 99751005
Шуудан: Улаанбаатар хот МШ 21-р салбар, ш/х -2053
И-мэйл: unistar-audit@mail.mn
unistar-audit@mail.mn , terbish_b@yahoo.com
|